Видео мониторинг систем
Телевиз болон онлайн видеог хянаж, хэн гарч юу ярьсныг автоматаар бүртгэнэ.

Телевиз, онлайн видеог хүн өөрөө үзэж хянах нь маш их цаг шаарддаг. Видео мониторинг систем үүнийг автоматаар хийнэ: видеон дахь яриаг текст болгож, хэн гарч, юу ярьсныг бүртгэнэ. Олон цагийн урт бичлэг дээр ч ажиллана.
Юу хийж чадах вэ
- Яриаг текст болгох. Видеон дахь бүх яриаг цаг хугацаатай нь текст болгоно.
- Ярьж буй хүнийг ялгах. Хэн хэзээ ярьсныг тусад нь тэмдэглэнэ.
- Царай илрүүлэх. Видеонд гарсан хүмүүсийн царайг илрүүлж, хэзээ гарсныг харуулна.
- Орчуулга. Ярианы текстийг өөр хэл рүү орчуулж харуулна.
- Хайлт. Бүх видеоноосоо хайж олно.
- Хадмал, татах. Видео дээр хадмал гаргаж, текстийг татаж авна.







