~
Замын хөдөлгөөний хяналт
Улаанбаатар хот дахь замын камержуулалтын дэд бүтцийг ашиглан замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, хөдөлгөөний эрчмийг тодорхойлох системийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөгжүүлэх боломжтой юм.
Замын бичлэгээс газрын зурагжуулсан дүрс хөрвүүлэн авах
Бичлэгээс гаргаж авсан мэдээлэлд үндэслэн бодит шийдвэр гаргаж авч болохуйц газрын зургийг хөрвүүлэн гаргах боломжтой.
Чиглэл бүрээр ачааллыг задалж харах
Эгнээ байрын мэдээллийг тэмдэглэн оруулснаар аль чиглэлд илүү их ачаалал үүсч байгааг мэдэж авах боломжтой. Жишээ нь урдаас хойш явж буй машины тоо хойноос урагш явж буй машины тооноос 2 дахин их байна гэдгийг мэдэх боломжтой.
Нэгдсэн систем
Замын камерууд дээр хийсэн боловсруулалтыг ашиглан нэгдсэн системээс тоон үзүүлэлтүүдийг харах боломж.
Танилцуулга бичлэг
Замын камер дээрх бичлэг дээр real-time танилт хийж байгаа жишээ.