Системийн инженер
Дэд бүтэц · Бүтэн цаг · Улаанбаатар
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Linux server суулгах, тохируулах, засварлах (Ubuntu, Debian, Red Hat гэх мэт)
- Server болон network төхөөрөмж суурилуулж, тохируулах (switch, router, firewall гэх мэт)
- Network зохион байгуулах, удирдах (VLAN, VPN, DNS, load balancer, remote access гэх мэт)
- Docker ашиглан сервис deploy хийх, удирдах
- Infrastructure болон давтагддаг ажлуудыг автоматжуулах (Bash, Python гэх мэт)
- Monitoring, logging, alerting систем тохируулах (Prometheus, Grafana, Loki, ELK гэх мэт)
- CI/CD pipeline тохируулж, хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах
- Доголдол гарахад шуурхай шийдэж, шалтгааныг тогтоох
- Backup, disaster recovery, access control, security update хариуцах
- Системийн documentation хөтлөх
Тавигдах шаардлага
- Linux (Ubuntu, Debian, Red Hat-ийн аль нэг) дээр command line-аар ажиллаж чаддаг
- TCP/IP, DNS, DHCP, routing, VPN, firewall, load balancing-ийн суурь ойлголттой
- Docker, Docker Compose ашиглаж байсан
- Bash, Python-ийн аль нэг дээр script бичиж чаддаг
- Git ашиглаж чаддаг
- Асуудлыг тайван, системтэй шийддэг
- Багаар ажиллах чадвартай, шинэ зүйл сурах сонирхолтой
- IT, компьютерын ухаан, сүлжээний чиглэлээр бакалавр зэрэгтэй бол давуу тал болно
Давуу тал болох
- AWS, GCP, Azure-ийн аль нэг cloud дээр ажиллаж байсан
- Nginx, HAProxy, Traefik зэрэг reverse proxy, load balancer тохируулж байсан
- GitHub Actions, GitLab CI, Jenkins-ийн аль нэгээр CI/CD тохируулж байсан
- GPU, CUDA орчинтой ажиллаж байсан